“Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль эхэллээ.

“Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль эхэллээ.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр аймгийн төв талбайд эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн мэргэжлийн ангийн 13 албан хаагч, 3 нэгж техник хэрэгсэлтэй цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийн удирдагч, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана болон Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат нар оролцлоо.