Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг Баян-Өлгий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний 3 дугаар заалтын 3.6 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын 2022 оны А/190 дүгээр захирамжаар тус аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2022 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж,сургуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулан ажиллаж байна. ажлын хүрээнд Онцгой байдлын албан хаагч Ахлах ахлагч Х.Даваахүү бэлтгэл ажилтай танилцаж үүрэг өглөө.