Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуу багийн малчин Бахатын Хараман, гэргий Даниялийн Нарзангүл нар “Монгол улсын аварга малчин” боллоо.
Цагаан салаа, Баянголыг түшиглэн нутагладаг Б.Хараманых таван хошуу малаа тэгш сайхан өсгөж, буянт малынхаа үр шимийг хүртэн 40 гаруй жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ.
Улсын аварга малчин Б.Хараман, Д.Нарзангүл нар 1987 онд 100 толгой малтай өрх тусгаарлаж, аав ээжийнхээ малчин удмыг залгаж, өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна.
Харин Хатуу баг нь сумынхаа хамгийн олон аваргуудтай баг бөгөөд нутгийн зон олон “Аваргуудын баг” хэмээн хүндэлдэг.
Б.Хараманых аваргуудын багаас төрж байгаа 8 дахь улсын аварга малчин ба сумынхаа 18 дахь аварга болж байна.
Түүний аав Нургали Бахат нь 1986 онд АИХ-ын Депудат, 1987 онд Улсын аварага малчин, 2013 онд Гавьяат малчин цол, ах нь М.Байгелен 1991 онд Улсын аварга малчин болж байжээ.
Аваргуудын уйгагүй хөдөлмөрийг төр засгаас үнэлж:
2007 онд Сумын аварга малчин,
2019 онд Аймгийн аварга малчин,
2023 оны амжилтаараа Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртлээ.
Эцэг эх, өвөг дээдсээс заяасан малч ухаанаа өвлөн яваа Улсын аварга Б.Хараманы гэр бүлд халуун баяр хүргэж, эрүүл энхийг ерөөе.