БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ш.ХАВЫЛ БОЛОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА , ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ.

🇲🇳Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд болон Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус байгууллагат “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгуулж, Хурлын хуралдаанаас батлан хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөр, тогтоол шийдвэрийн биелэлт, уг газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Үүнд:
✅ Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн дэд хөтөлбөрийн хэрэгжилт (2020-2024 он)
✅ Жимс жимсгэнэ дэд хөтөлбөрийн хэрэгжилт (2020-2024 он)
✅ Хүнсний ногоо дэд хөтөлбөрийн хэрэгжилт (2020-2024 он)
✅ Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилт (2020-2024 он)
✅ Ноолуур дэд хөтөлбөрийн хэрэгжилт(2020-2024 он) – Шинэ хөдөө
✅ Баян-Өлгий дэд хөтөлбөрийн хэрэгжилт (2022-2025 он) сэдвүүдээр Мал үржлийн албаны дарга Е.Енгилик, Үйлдвэр худалдаа, үйлчилгээний албаны дарга А.Гүлжан, мэргэжилтэн Х.Бахыт нар мэдээлэл тавилаа.
Арга хэмжээнд оролцсон Төлөөлөгч нар тус газрын ажлын төлөвлөлтийг сайжруулах тал дээр илүү их анхаарч ажиллах, шинийг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлэх, ажилдаа хариуцлагатай байх, аюулгүй байдал, чанар стандарт, үйлчилгээний соёлыг сайжруулахад чиглэсэн санал гаргаж, тус байгууллагын үйл ажиллагааг сайшааж, цаашид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллэж хамт олны ажилд амжилт хүсэн ерөөв.👏
Next article