XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр мал сүргээ таван төрлөөр өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Улсын хошой аварга малчин”-аар тодорсон Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Б.Гантулгын гэр бүлд шагналыг нь гардууллаа. /2024.02.07/
.
Хошой аварга малчнаар шалгарсан Б.Гантулгын гэргий С.Нарантуяа нь луу жилтэй бөгөөд аав П.Сүхээ нь 1988 оны луу жилээр “Улсын аварга малчин”-аар шалгарч байсан бол аваргын охин С.Нарантуяа 2024 оны луу жилээр “Улсын аварга малчин”-аар шалгарсан нь их билэгшээлтэй үйл явдал боллоо