Баян-Өлгий аймаг хаврын тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ жилийн хувьд нийт 1345,5 га талбайд тариалалт хийхээс 330 га-д төмс, 152,5 га-д хүнсний ногоо,106 га-д жимс,жимсгэнэ, 757 га-д малын тэжээл тариалж үүнээс төмс 4160,3 тн, хүнсний ногоо 1874 тн, жимс,жимсгэнэ 125 тн, малын тэжээл 1627 тн, нийт 7786,5 тн ургац хураан авахаар төлөвлөж байна. Хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйг дэмжих санд үрийн захиалгыг сум тус бүрээс авч хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж байна. Мөн хүнсний нарийн ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоос гадна газар тариалангийн үйлдвэрлэл, хаврын тариалалтад зориулж 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай олгохоор Засгийн газраас тус тус шийдвэрлээд байна.