БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ МАЛЧИН”-Ы ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2022 оны 1 дүгээр сарын 26-ны засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсний дагуу. Газар тариалангийн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж буй Бугат сумын тариаланч Мешелийн Хуаныш Баяннуур сумын Хуатханы Жандос нарт Улсын аварга тариаланчийн шагналыг гардуулан өглөө.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” –ААР
1. Бугат сумын иргэн Мешелийн Хуаныш;
2. Баяннуур сумын иргэн Хуатханы Жандос нар шалгарлаа.
АВАРГУУДДАА БАЯР ХҮРГЭЖ, САЙН САЙХАНЫГ ХҮСЬЕ. УРГАЦ АРВИН БАЙХ БОЛТУГАЙ