![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар Баян-Өлгий аймагт ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батласан. Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ЖДҮГ-аас 2024 оны 1 дүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба тус аймагт нийт 3,6 тэрбум төгрөгийн 27 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Засгийн газрын 2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “”Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу Баян-Өлгий аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 10 төсөл шалгарч үлдээд байна.
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Мөн ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/26 тоот тушаалаар батлагдсан Загвар хоршоонд дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 4,9 тэрбум төгрөгийн 26 төсөл хүсэлт ирүүлснээс Баян-Өлгий аймагт 100 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна.