Аймгийн Хоршоо хөгжүүлэх сангийн /хуучнаар Сум хөгжүүлэх сан/ зээлийн ангиллын мэдээлэл.

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 2926.6 сая төгрөг бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 20 хувь нь хэвийн, 64% нь муу зээл байна.
Тус газраас зээлээ төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх хуудас өгөх, хуулийн байгууллагад шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах талаар сумдын удирдлагуудад зөвлөмж, шаардлага тавьж ажиллаж байна.